2008-04-24 14:35:20
-Сонгуулийн Ерөнхий Хороо сонгогчдын нэрсийг интернэтэд
байрлуулах байх. Тэгэхээр намуудын ажиглагчид сонгогчдоос ч,
интернэтээс ч нүд салгахгүй сонгууль болох нь ээ
Хотын төвд
дүнхийх Цагаан байшингийн (хуучны Саарал ордны) дараагийн түрээслэгч
хэн байхыг жирийн иргэд шийддэг нь шударга ардчилсан нийгмийн зарчим.
Энэ л жамаар төрийн түшээд маань 4 жилдээ ганц удаа биднийгээ тоон,
аминчлан уулзаж, аргадан гуйж, ТВ, сониноор хүсэлтээ дайж, гэрийн маань
хаалгыг дэмжигчдээрээ тогшуулдаг. Хуульд заасан 45 хоног шуугиад л
өнгөрчихнө. Сонгууль ч дуусна. Өнөөх өдөр шөнөгүй ядаргаанд ортол гуйж
гувшиж, аргадсан улс төрчид ичээндээ орно. Хааяа л эрхэм хэн гуайн
гүзээ хэрхэн таргалж буйг, хэрүүл хэрхэн хийж буйг, эсвэл хэл сураггүй
алга байгааг ТВ-ээр харна. Сонгогдсоныхоо дараа соосог хөхөж, сонгууль
дөхөхөөр микрофон хөхдөг улс төрчдийг улс төрчид гэх үү? Уйлдаггүй сайн
жаалууд гэх үү?
"Та та тунгаа ба 76" цааш унших »2008-03-17 11:12:21
Сонгууль эхлэхэд гуравхан сар үлдээд байгаа үед үүнийг овжиноор
ашигладаг хэвлэл мэдээллийн хэрэгслийхэн болон сонгуулийн гэх
тодотголтой компани, Пр агентлагууд мөнгөний төлөө хэнийг ч магтаж,
муулахад бэлэн байгаагаа харуулж байх юм. МАХН аас бусад намууд аль
хэдийн сонгуулийн сурталчилгаагаа эхэлж, плакат, халуун саваа тарааж
эхлэн, төрсөн өдөр нь тохиож байгаа хорооны иргэдэд ажилдаггүй тооны
машин, алерги өгдөг уруулын будаг, нүүрний ингэсэг өгсөөр байх юм.
"Сонго+Уйл=Сонгууль" цааш унших »2008-01-21 09:59:46
Гуниг баяслын үзүүргүй амьдралд, гуйлгачин луйварчин олончиг хол ойроос
аль нь ч дайралдахад таамаглалын нүдээр дүгнэх нь олон. Аав ээжийн
буянаар Оросод технеком дүүргэж, холоос толгойндоо, чемодандаа
боловсрол үүрч ирсэн Болд эжий аавын буяныг амьдад нь дааж чадаагүйгээ
одоо ч харамсаж ажилыхандаа ярьж, аяга тагш юм уухаараа надад ярьдаг
байж билээ. Эр хүний хувьд хүнлэг загнаж, эр хурганы арьсыг илүү ч үгүй
дутуу ч үгүй эзэнд нь тушааж, цалингаараа тэр цалгиж наргиж явдаг нь
эхнэр хүүхдэд нь ад үзэгдэж, хадам ээжийн хорлолыг амссан гэх яриа одоо
ч тэдний танилуудаас ирдэг нь ор үндэсийг нь мэдэхгүй би өөрийн
дүгнэлтээ тэдэнд хэлэхэд нас цус ариун байсан найзыгаа өмөөрөх л ёстой
найз нарын нэг гэдэгт итгэж байна.
"Тэнгэрлиг интернэтэд оршихуй" цааш унших »2008-01-17 10:42:55
АНУ-ын Батлан хамгаалах яамны салбарт 4 ширхэг компьютер холбож,
интернэт чиний анхны сүлжээг татсан тэр өдрөөс хойш 38 жил өнгөрчээ.
Энэ хугацаанд чи бүхий л дэлхийг чимээгүйгээр байлдан дагуулж, талын
Монголд минь ч буурь шаваа баттай засч энэ өдөр 12 насыг элээж амжлаа.
Гал гаргаж сурснаар хүн төрөлхтөн хөгжлийн шинэ эринд үсрэн орсон шиг
Интернэт чиний ачаар хүмүүн бид хязгааргүйн боломжийн их орон зайд хөл
тавилаа. Үйлдвэрлэлийн нийгмийг орос ах нарынхаа тусламжтайгаар
хөгжүүлж байсан монголчууд ч Интернэт чиний ачаар мэдээлэл, технологийн
хөлгүй далайд умбан орсон.
"Интернэт чамд төрсөн өдрийн мэнд хүргэе!" цааш унших »2008-01-14 20:52:52
Амжилтанд хүрэх 21 дахь нууц “Шаргуу зан, цөхрөлтгүй оролдлогын
шалгалтыг даван туул”
Шаргуу зан, цөхрөлтгүй оролдлогыг юу ч орлож
чадахгүй. Авьяас түүнийг орлож чадахгүй. Авьяастай бүтэлгүйчүүдээс илүү
ердийн зүйл гэж байдаггүй. Мөн тэрчлэн суу билиг түүнийг орлож бараг
зүйр үг рүү орчихдог. Боловсрол мөн түүнийг орлож чадахгүй. Дэлхийн
ертөнц боловсролтой тэрслүү этгээдүүдээр дүүрэн байна. Зөвхөн хамгийг
чадагч шаргуу зан, цөхрөлтгүй оролдлого, шийдэмгий байдал үнэнхүү
чухал. Калвин Күлидж 1923-1929 АНУ-ын 30 дахь ерөнхийлөгч, тэр
бизнесийг идэвхитэй дэмжигч байжээ.
"Монгол амжилт №4" цааш унших »2008-01-10 09:28:13
Амжилтанд хүрэх 11 дахь нууц “Өөртөө болон бусдад хамгийн үнэнч ханд”
Ямар нэгэн баялгийн, ямар нэгэн амжилтын ямар нэгэн материаллаг
байдлын, бүх агуу их нээлтийн, зохион бүтээлтийн мөн тэрчлэн бүх амжилт
ололтын хамгийн анхдагч эх үүсвэр нь ухаан бодол юм. – Клод М.Бристол
Хэрэв та өөрийнхөө төрөлхийн үнэ цэнэ, ач холбогдлоо сэргээж чадвал,
таны амьдралд тохиолдох бараг бүх бэрхшээлтэй асуудлыг та хүлээн
зөвшөөрөнө. Энэ бүх бэрхшээлтэй асуудал чинь чухам юунд оршиж байна.
Янз бүрийн тохиолдолд та ямар нэг эвгүй байдал, таагүй нөлөөнд автах
аваас энэ нь та өөрийнхөө үнэ цэнэ, ач холбогдлынхоо аль нэгийг аливаа
заналд гар сунган өгч байна гэсэн үг. Энэ нь юунд хүргэхээс үл хамааран
яг энэ мөчөөс эхлээд, өөрийнхөө гүн их итгэл үнэмшүүлэлтээс үл хазайн,
энэ бол таны хувьд хамгийн чухал, зайлшгүй тодорхойлох зүйл үнэхээр мөн
гэдэг шийдвэрийг гарга.
"Монгол амжилт №3" цааш унших »2008-01-09 09:38:50
Амжилтанд хүрэх 6 дахь нууц “Илүү удаан, илүү шаргуу ажилла”
Би хэдий чинээ их шаргуу ажиллана тэр чинээгээрээ аз жаргалтай болдог.
–Джеймс Тёрбер Гровер /1894-1961/ Америкийн шог зохиолч, шог зураач
Өдөр бүр ажилдаа зарцуулдаг цагаа яаж уртасгах, ихэсгэх тухай
төлөвлөгөөг одооноос эхлэн хий. Ажилдаа эрт ирдэг болох шийдвэр гаргаж,
өдрийнхөө гараанд урагшаа ухасхийж суга үсрэн гар. Өдрийн хоолны цагаар
бусад хүмүүс чинь явчихсан байлаа ч та өөрөө ажилла. Дахиад өөр ямар
нэгэн юмыг амжуулахын тулд орой бусдаас дор хаяж цагийн дараа яв. Та
өдөр бүр ажлынхаа үргэлжлэх хугацааг ердөө хоёрхон цагаар уртасгавал уг
арга хэмжээ нь таны ашигт үйлийг хоёр дахин нэмэгдүүлнэ.
Амжилтанд
хүрэх 7 дахь нууц “Амьдралынхаа турш суралцахаа бүү зогсоо,
амьдралынхаа турш тасралтгүй суралц”
Тасралтгүй суралцах нь аль ч салбарт амжилт олох хамгийн наад захын
шаардлага юм. Деннис Уэйтли Өөрийнхөө салбарт таныг хамгийн үр
бүтээлтэй, үр ашигтай ажиллахад чинь бодитойгоор туслаж чадах нэгэн
ажлыг сонгож ав.
"Монгол амжилт №2" цааш унших »2008-01-08 09:50:24
Юм бичнэ гэдэг бас мэдлэг шаардсан ажил болохыг зарим нэг нь
анзаардаггүй л байх. Харин банжигын блогчид бас бус блогчид ойлгож
мэдээд ном уншдаг гэж би найдаж байна шүү. Ихэнх сэтгүүлчид ном
уншдаггүйгээсээ болж шүүхэд дуудагддаг гэж би бодож л явдын, ягаад
гэвэл ном олон зүйл аврах байх шүү. Нээх олон юм яриад яахав …
Хамгийн сүүлд нэг ном уншиваа. 21 саятны амжилтын нууц гээд шав шар
өнгөтэй улаан цэнхэр өнгийг хослуулсан текстийг нүүрэндээ тавьж, алт
барьсан хүний зураг тавьсан нь аргагүй л Монголд номын бизнесийн
маркетинг, эх бэлтгэл дизайн мууг гэрчлэх шиг. Энэхүү номыг зохиогч нь
Брайн трейси гэгч бөгөөд хүмүүс ер нь яаж амжилт олох асуудлыг судлах
салбарт дэлхийн нэрд гарсан хүмүүсийн нэг юмсанж, Манайхан нэг жоохон
ярихаараа UB palace-д тоглолт хийдэг шиг энэ хүн арай өөр хэмжээний цар
хүрээгээр цуглаан, семинар хийж тэрэнд нь 100.000 аас илүү хүн оролцдог
гэж байх юм.
"Монгол амжилт №1" цааш унших »2008-01-07 15:59:28
Хордлогын
талаар сонсоогүй хүн байхгүй байх. Архи гэгчээс болж алтан амиа алдаж
байгаа нь харамсалтай ч энэ шингэн бодисыг ууж устгадаг зантай
Монголчууд он гарахад олон хүнээ алдаж хордуулсан нь төрийн оролцоо
хяналтан дээр бус хээл хахуул дээр байгааг гэрчилж, хяналтын хэдэн
байцаагчид, төрийн түшмэл цагдаа ажилаасаа халагдав бололтой. Ажилчин
ангид Монголчууд картын системд орж өдөржин оочирлож оо саван, гурил
будаа, архи ундааг нормын дагуу авдаг байсаныг давтвал бидний хэсэг
нөхөд ваантай уснаас зайлас хийх нь эргээд бидний ирээдүй хойчид
хэрэгтэй мэт. 1000-ын архи мэдрэлд бус бүр аминд халтайг баталж чадсан
Үндэсний үйлдвэрлэгчид эргээд импортын бүтээгдэхүүн хэрэглэгчидэд
хүртээхэд хүргэж эхэллээ.
Хорио тавьсан хэдэн хоног
Улсын хэмжээнд бүхий л 8-н нэрийн зөвшөөрөлтэй дэлгүүрүүд, хүнээр
дутадаггүй хүйтэн, халуун шар айраг хөөсрүүлж өгдөг баарууд
согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх журмын дагуу Засгийн
газрын тогтоол, Засаг даргын захирамж гарч БӨБӨ нэрээр алдаршсан
гудамжны архичид, тэднээс дутахгүй орой бүр уудаг оюутан болон орчин
үеийн стилист хувцас өмсдөг залуусын хамаг бие нь хачин болж,
хорвоогийн амьдрал утгагүй болж цаг хугацаа нь өнгөрч өгөхгүй, цалин
мөнгө нь үрэгдэж өгөхгүй зовлогын дээд өдөрүүд өнгөрөв.
"Архиа аа… Картын систем чамайг санаж байна. 1/30, 1/7 ?" цааш унших »2008-01-02 13:26:02
Шинэ бүхний мэнд хүргэе. Өнгөрсөн жил минь ийм
хурдан өнгөрнө гэж төсөөлж ч байсангүй шүү. Мэдээж цаг хугацаа биднийг
хүлээхгүй гэж ярьж, бодож байдаг ч бид үүнийг алхам тутам бодож
чадахгүйд байгаа юмдаа. 7 онд би их зүйлийг хийсэн гэж бодож байна,
ядаж л блогоо нээсэн ч гэх юмуу энэ чинь эргээд тэртээ 17 онд дурсахад
бас л олон зүйлийг бодогдуулах байх. Он гаргаад л би нэгэн зүйлийг
өөртөө маш том амлалтаар угтахаар шийдлээ. Энэ юу гэвэл Тамхи гэдэгийг
татаж биш харж устгахаар шийдлээ. Ер нь тамхи гэдэг чинь юунд хэрэгтэй
юм бэ ? гэхэд шууд л түүнд үүнд гээд хэлчих хүн ховордоо, харин надаас
тэгэж хүн асуухад энэ чинь намайг цэнэглэж байдаг юм гэж би хэлдэг байж
билээ. Харин асуулт асуусан хүн миний дотны болоод намайг мэддэг хүн
бол нээрээ ч тийм юмуу энэ хүн шиг энэ залуу шиг их юм бодож , их юм
сэтгэж, мөрөөдөж, ярьж явдаг хүн аргагүй л гэж бодох байх. Мэдэхгүй хүн
бол Хохино өөрийг нь л бодож хэлж байхад гэж боддог байх. Иймдээ ч би
алдаж байжээ. Ингэж хэлсэнээрээ би нэлээн хэдэн хүнийг тамхинд оруулж
харин өөрөө би одоо гарч байна.
"Тамхинаас гарах жо(o)р" цааш унших »2007-12-29 12:45:50
Ойрд юм бичээгүй, бичсэн хэдээ блогтоо бус хэвлэлд нийтэлсэн минь алдаа
ч байж магад, аргагүй эрхэнд ч одоо бичиж сууна, Энэ үйл явдлыг би
ямартаа ч миний нийтлэлийг хүмүүс уншдаг гэдгийг ойлгож ухаарлаа. Олон
ч хүн шүүмж тавьж, тааралдаж , утсаар ярилцасан нь блогтоо юм бичээчээ
гэж зандарах нь зандарч, ялдамхан нь яааруулж байх юм. Шалтгаан гэвэл
олон байна. Ээглийгийн хэлдэгээр төрийн алба гэсээр үнэндээ зав
олдсонгүй, олон өдөр хурал зөвлөгөөн, шинэ жил, сэм найр гэх мэт
харанхуй ч, гэрэлтэй ч өдрүүдийг туулаад л яваад байдаг. Үр дүн нь
гэвэл олон талтай ч сайн талууд давамгайлсан гэж сэтгэлээ хуурах минь.
Сэтгэл санааны байдал асар их хүчтэй нөлөөлж, тэнэг хүн шиг, тэжээвэр
үхэр шиг л дэмий баахан юм өөрийн эрхгүй бодогдож, дэрлэсэн дэр минь
хүртэл үрчийхээ байсаныг бодоход гүн хямрал, сэтгэл санааны тогтворгүй
байдлаас шууд хамааралтай юм. Нэгэн өдөр ‘яриа” нэгэн найзаасаа асуутал
тэр чи яг ДУРЛАЧИХСАН байна гэдэг байгаа, нээрээ ч юмуу гэж бодтол хэн
ч санаанд орсонгүй харин дүгнэлтээ би эзэнгүй дурлал, дурсагдахгүй
дурлал, гэж нэрлээд гуниг нулимсанд дуртайг хатуу ойлголоо. Дурлал ч
гэж дээ, магадгүй залуу насны сэтгэлийн хөөрөл байдаг хүн ер нь
дурлахдаа яг юуг мэдэрдэгээ тэр бүр сайн хэлж мэддэггүй, ердөө л
дурласан хүнээ санах сэтгэлийг дурлал гэж ойлгодог нь хэтэрхий ташаа
ойлголт юм. За ямар Би дурласан биш энэ сэдвээс салая. Энэ жил ч миний
хувьд үр бүтээлтэй мөн олон зүйлийг ойлгож , мэдэрсэн жил боллоо.
Үүгээрээ ч би дараа жилд улам хүчтэй, зоригтой, шинэлэг санаа,
эрмэлзэл, тэмүүлэл, эрхэм зорилгыг өөртөө тавих болно. Түүний төлөө
санаа зовж, хөдөлмөрлөж, үр ашигийг нь гаргаж дараа жилийн яг энэ өдөр
та нартаа дэлгэрэнгүй хүргэнэ гэдэгээ хамгийн түрүүнд зорилгоо болгоё.
Өнөөдрийг биш Маргаашийг харж амьдрая
Үргэлж биш дандаа хамт байцгаая
Даллуулж биш даллаж бүтээе
Бодож биш сэтгэж гүйцэтгэе.
Намайг дэмждэг та нарт баярлалаа
Илүүг нэхдэг интернэтэд баярлая
Энерги өгдөг блогчидод талархая
Биднийг холбодог Банжигт баярлалаа.
2007-11-16 15:44:12
Ихэнх цагаа интернэтэд өнгөрөөдөг би. Энэ 7 хоног энгийн бус ч эгэл
жирийн гунигтай өдрүүд өнгөрөх шив. Элдэв янзын хов жив
эрээн бараан хөх тэнгэр, итгэл үнэмшилгүй агаарын бохирдол, энүүгээр би
хөглөгдөж амьдрах нь хүн бүрт байдаг л зүйл байх.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр хэл ам хов жив. Энэ нь сүүлдээ эрдэнэт
хүний аминд ч хүрэх шиг санагдлаа.
Төр амгалан бол улс амгалан гэдэг шиг. төр нь хямрахаар түмэн олон нь
гашуудах шиг. Хүний сэтгэлийн бэлэг хөлчингүй нийгэмийн тухай өгүүлсэн
хүмүүн ёсыг дээдэлсэн хүний занг нь мэдэхгүй ч номыг нь уншлаа.
улбаалаад тэрээр хуульч хүн гэдэг хүн бүр түүнийг ардчилсан намых гэж
овоглож Тэмүүжин нэрний доор төрийн албыг түмэн олныг тэгш бус намаар
үзэгний бэхээ соруулан бичсэнийг уншаад сэтгэлийн тэнхээ бус сэтгэхүй л
жоохон ажиллаа. Гол үгийг нь бөөрөнхийлөн хэлсэн нь хамаг
цаг авчихлаа л гэж бодлогшров. /энэ ч яахав/
"Бодлын 7/Төлөө/" цааш унших »2007-11-02 15:23:13
Өргөн уудам талынхаа энгэр даган өвөлжиж
, өнө мөнхийн хорвоод өөрийн хэдэн хүүхдээ дааруулахгүй юмсан гэсэндээ
давхар бүрээсээ хийсэн ч сэрүүхэн оргих гэрийнхээ галын цооногыг
нүүрсээр бус аргалаар асааж, галын дэргэд дулаацан сууж ганц кноп дарж
охиныхоо явуулсан нотбүүк -гэгчийг асаалаа. Хүйтэн буй мэт санагдаж
хүүхдүүдээ дааруулчихгүй юмсан гэж дахин бодон хөвөнтэй тэрлэгээ бас
дээр нь тавих агшинд ихэр хоёр компьютерийн зурагтай цонх цэнхэртэн
зэрэг асаж интернэтэд би холбогдосоноо мэдэрлээ. Интернэт эксплорероо
нээж илгээмж ирсэнийг мэдэх гэж нээтэл эрээ цээргүй нүцгэн шалдан
хүүхний зурагтай цонх илрэн гарч ирж нүдийг минь анивчтал цочирдуулсан
нь хүүгийн минь сахилгагүйтсэний шинж мэт санагдлаа. Экс товчлуурыг
эвтэйхэн гараа хөдөлгөн дарж хаалаа. Хөгшинөөс минь захиа ирсэнийг
шалгах гэж хөгөө чирч бүх хуудасруу нь орон байж хөөрхий гадаадад
ажиллаж буй хөгшинөөхөө нэрийг олоод баярлах сэтгэл, боргилох зүрхээ
бариж чадалгүй баруун гараа хөдөлгөж хурдхан гээчийн хулгана гэгч
амьтнаар зүйрлэсэн хөгийн цагаан, хоньны дэлүү шиг эдийг хөлөрсөн
гараараа дарж орхилоо. Гадаад үсгийг галиглан унших гэж хүүхдүүдээрээ
заалгадаг минь хүн хөгширхөөр хүүхэд нохойн доог болно гэгчээр хүүхдүүд
минь намайг шоолж Шинэ үсгийн багш киноон дээр гардаг Чойжоо өвгөнийг
санагдуулж Монгол үсгээрээ энэ интернэт гэгчийг бичих цагийг л хүлээх
юм. Ямарсайндаа хөгшнөөс минь захиа эрхэд sain uu hogshin mini гэж
бичсэнийг сайн хүнтэй болсоон гэж ойлгоод балмагдаад дахин
хүүхдүүдээрээ уншуулахад учрыг нь нэг олж хөглөх юм. Хөгшнийхөө захиаг
уншаад сэтгэл минь өег болох юмдаа. Ар гэрээ авч яваа бид хоёр чинь
хүүхдүүдээ л гэх юм, давхар бас хэдэн малаа эргүүлэн тойрч, хашаа
хунараа цэвэрлэх, хүнс тэжээлээ бэлдэх гээд ажил мундахгүй ээ. Үр
хүүхдүүд минь харин ээжийгээ санагалзах нь бага нь энэ интернэт гэгч
зүйлийн ашиг тус нь гарч байгаа нь сайхан. Өө тийм олон үг нуршилгүй
хөгшнийхөө захиаг та нартаа уншуулая. Хуулж тавихаа ч өчигдөрхөн сурсан
алдаж онож байж л сурах юмдаа энэ орчлонд чинь.
-Sain uu hogshin mini .
Huuhduud yaaj baina da? End ih haluun bainaa. Mal hunar mini yaaj baina
. Ta nariigaa ih sanaj bainaa. Ene passporton deer darsan sonin ungutei
biz gegch ni duusah gej baina genee nuguu Dulmaagiin ohinoor uzuulsen
chine . End bairladag elchin gegch nertei hun deeree ochood sunguuldag
yum baihaa. Uvuljuu her bolj baina da. Muhar alagiin suu tatarsan
bizdee. 2 huuhediin hicheeliig ni sain hiilgeerei. Bi endees heden yum
ogch yvuulnaaa hymdhan sanagdaad hudaldaad avchihsan neeh muudaagui yum
bainalee. Hugshin ni zugeeree chinii mini daralt gaigui bizdee. Nuguu
emee sain uugaarai endees ih sain em gej Maamuu guian ach ni nadad zaaj
ogson yumaa. Oor hachin sonin yum baival bicheerei. Nadad bitgii sanaa
zovoo. Bayrtai
Гээд л хөгшин маань бичсэн байх юмаа. Сайхан юмаа энэ интернэт гэгч
чинь охин маань ойрд захиа бичихгүй удаж байхыг бодоход ажил ихтэй л
байгаа юм байхдаа. За хүүхдүүд сэрэхээс өмнө хөгшиндөө хэдэн үг
бичичээд жоохон ч гэсэн толгой тавия байз. Үүр хаяаарах ч дөхөж байна. (Үргэлжлэл бий ...)
2007-10-31 17:23:32
Дараа жилийн энэ өдөр уулзая.
Интернэт гэгч зүйлийг судлаад 10 жил өнгөрч байх юм. Энэхүү блогоо
нээгээд 10-ч хоноогүй байх юм. Гагцхүү блогыг мэдэрч байна л даа.
Гэхдээ эргэн тойронд буй хүмүүс нь элдэв янзын л юм бичилцэх юм.
Мэдээллийн чанартай, мэдлэгийн бус ч зүйл байх. Зарим нэг нь цагаа
хэмнэхгүй сахилгагүйтэнэ, завал гарвал зарчимын бус үг хэрэглэнэ. Эрс
тэрс үзлийг үнэртүүлсэн нь энгийн хүмүүсд хүрдэг нь харагдав. Элдэвээр
шүлэг бичээд эргүүлээд санал сэтгэлийг нь сонсоод тэдэнд зориулсан
шүлэг хүртэл бичиж байх жишээтэй. Хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийл
эрхтэй гэж Үндсэн хуульд заасан шиг Банжигт бас тэгэж хандах нь
таалагдав. Балиар үг хэрэглэхгүй нь Банжигт ханддаг хүмүүсийн соёлыг
харуулж буй нь гайхамшигтай. Өдгөө бид эх орноо хайрладаг шиг энэ
сервэрээ бас хайрлах ёстой. Долигонож хаазайлж байна гэж бодвол
дараагийн блогыг уншаарай аягүй бол чиний ч тухай бичсэн байж магад.
Ингээд энэ сар дуусч ирэх сарын Блогоо идэвхжүүлэнэ. Мэдээллийн
чанартай, Мэдлэгийн уриатай зүйл бичнэ гэж өөртөө амлаж эрхэм зорилгоо
энэ сард тодорхойлохоо бодол болголоо. Та бүхэн ч бас энэ сараа үнэлэж, дүгнэж ирэх сардаа амжилт бүтээлээр дүүрэн байна гэдэгт найдаж байна.
2007-10-31 09:30:31
Одоогийн нийгэмд манай орны хувьд эрх тэгш байдал, үндсэн хуулиа
эрхэмлээд явдаг цаг болсон. Гэвч та хууль хэрэгждэггүй гэж бодож байвал
тэр чинь таны л бодол. Гэвч Монгол хүн Монгол хүнээ хужаа гэж битгий
дуудаарай гэдэг шиг Хууль хэрэгжихгүй байна гэж бие биендээ бүү суртал
ухуулага хийгээрэй гэж хэлмээр байна. Учир нь энэ цоорхойг чинь ашиглаж
буй гадны нөхдүүд ихсэж байна гэсэн статистик нууц баримтыг би олж
мэдсэн юм. Тэгэхээр чимээгүй л байсан дээр гэж надад санагдав. Магадгүй
та бид хэлж ярьж л тэд хэрэгжүүлэлтээ сайжруулна гэж бодож байгаа байх
бас л жоохон ташаа шүү. Үүнтэй уяалдуулаад Онлайн биеэ үнэлэгчдийн
талаар цухас дурдая. Манай орны биеэ үнэлэгчид мэдээж нууцаар саун
массаж нэрийн доор ажиллаж хөдөлмөрлөж, би өөр зүйл чадахгүй гэсэн
эмзэгхэн хоосон хөөрсөн сэтгэлийн доор, зарим нь бүр энэ жил чинь ажлын
байрыг нэмэгдүүлэх жил биздээ ч гэх төөрсөн толгой нь эргэсэн зүйлийг
амнаасаа унагааж өөрсдөө амьдралаасаа унаж байх юм. Бусад орнуудын
хувьд секс жуулчлал за бүр цаашлаад ташууртай нөхдүүдийг чинь дэмжсэн,
түүнийгээ бараг манайхнаар орчуулбал боловсон биеэ үнэлэгчдийн чөлөөт
холбоо, хөдөлгөөн хамгаалж байх жишээтэй. Гол нь хүний эрхийг
хамгаалах, жендерийн тэгш байдлыг зохицуулах заалтуудыг боловсронгуй
гэж хэлж болохоор ашиглаад байгаа юмдаа.
"Орчлонгийн сайхан бүсгүйчүүд ОНЛАЙН-наар биеэ худалдах бий" цааш унших »2007-10-29 12:31:40
Хөгжлийн шинэ үед хурд нэмэн урагшилсаар
Монгол улсын нийслэл сая дахь иргэнээ угтан дэлхийн жишигт нийцэх
томоохон хотын нэг боллоо. Үүрэн телефоны операторууд ч сая дахь
хэрэглэгчээ бүртгэж, гиеүрч хэвтэх хүнгүй болсныг гэрчилнэ. Найман
настай балчраас наян настай буурлууд хүртэл дэлхийн өнцөг булан бүрт
байгаа ахан дүүстээ шинэ соргогийг дуулгаж, жаргал зовлонгоо хуваалцах
боломж бүрдүүлж өгсөн интернэтийн ертөнц бидний амьдралын салшгүй хэсэг
нь болжээ. Бидний өдөр тутмын хэрэгцээ болсон цахим ертөнц 38 жилийг
элээж аж амьдрал, хөгжил дэвшилд тусласаар өдий зэрэгт хүрлээ. Их хотын
сая иргэн, эх орны хоёр сая иргэн, эх дэлхийн хүн ард бүгдээрээ
интернэтийн хэрэглэгч болжээ.
"Интернэт хүү 38 нас хүрлээ" цааш унших »2007-10-28 12:39:47
Д.Бат-Оргил: Манайд компьютерийн зүрх устгадаг вирус тархаагүй
Интернэт судлаач Д.Бат-Оргилтой ярилцлаа.
-Монголчууд интернэтийг ямар
түвшинд ашиглаж байна?
-Ерөнхийдөө интернэтийг хэрэглээ их болсон. Гэсэн ч хэдхэн үйлдлээсээ
хэтрэхгүй нь харамсалтай. Энд Монголын интернэтийн хөгжлийн дутагдал
харагддаг. Өөрөөр хэлбэл, мэдээллийн чанартай вэб хуудсуудаас
сурталчилгааны вэб хуудсууд нэмэгдэх болсон. Харин olloo.mn, sonin.mn
хувьсгал хийж монголдоо анхдагч гэж нэр зүүж залуучуудын уран бүтээлийг
бут цохин гарч ирсэн. Эдгээр вэб сайтуудаас өмнө asuult.net, banjig.net
зэрэг сайн сайн вэб хуудасууд байсан. Одоо ч байгаа. Саяхан Sonin.mn
–ийг оюуны өмчийн газарт хандаад шүүх цагдаа болоод байсан энэ бол
буруу л гэж бодох юм.
Захиалгын үнийг хоёр салгаж нэгийг нь шуудангаар нөгөөг нь интернэт
захиалагч гээд төлбөртэй авахад хангалттай юм шиг санагдах юм.
Хэрэглэгч тухайн вэб сайтдаа нэвтэрч нууц үгээ оруулахад шинэ мэдээллээ
авчихна. Монголын интернэт хэрэглэгчдийн түвшинд caak.mn, тэргүүн.com,
хангулга, агшин, сүүдэр зэрэг сайн уран бүтээлүүдтэй. Эдгээр нь
Монголын интернэт хэрэглэгчид болон компьютер сонирхогчдод маш том
оюуны хөрөнгө оруулалт юм. Эдгээр залуусыг аж ахуйн нэгжүүд дэмжихэд
илүүдэхгүй гэж бодож явдаг.
-Харьцангуй интернэт ашиглаж сурсан гэдэг ч
төр болон хувийн байгууллагын ажилтан, хэсэг оюутан залуусаас хэтрэхгүй
байгаа. Үнэндээ боловсролын салбарын сургалт чанаргүй байна уу?
"Нийгмийн толь сонины Мягмаа сэтгүүлчтэй ярилцасан нь" цааш унших » 2007-10-28 12:24:32
Хөгжилийн шинэ үед хөл алдан явах цаг хэдийнээ тулж, хүйтэн ч бай
дулаан ч бай хурдаа нэмж алхасаар Монгол улсын Нийслэл сая дах иргэнээ
угтан авч үүрэн телефоны оператарууд бас саяар хүн амаа нэмсээр байгаа
нь хөнжилдөө жийрхэж хэвтэх хүнгүй болсоныг нотолж байна. Харин цахим
ертөнц 38 насыг илээж хүн төрлөхтөний үүсэл хөгжил, хөгжил дэвшилд,
ажил амьдралд ус бус тусыг холбосоор өдий зэрэгт хүрсэн нь бидний ч бас
хөрөнгө оруулалт буйг гэрчилсээр. Багачуудаас авахуулаад хөгшчүүл
хүртэл тэртээ Монголоо үнэртсэн ахан дүүсдээ шинэ соргогыг дуулгах,
жаргал зовлоноо хуваалцаж , амраг саданаа харах боломжыг бүрдүүлж өгсөн
энэхүү ертөнцөд хөл нийлүүлэн хөдөө гадаа гэлтгүй ашигласаар хүн
төрлөхтөний хувьд түүхэн замнал үргэлжилсээр.
"Тэмдэглэх баярын өдөрт оруулах цаг нь болоогүй өдөр" цааш унших »